Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын дарга 1 дүгээр цэцэрлэгт ажиллав

2014-10-18

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Дархан сумын 1 дүгээр цэцэрлэгийн нэг өдрийн хөгжүүлэх үйл ажиллагааны хүүхдийн тоглоомын орчин, тоглоом наадгайн хүрэлцээ, хүүхдэд зохион байгуулж буй урлан бүтээх үйл, гэр ахуйн хөдөлмөрт сургах ажил, урлаг уран сайхны ажлуудтай танилцаж, багш нартай санал солилцлоо.
Тус цэцэрлэгийн эрхлэгч В.Отгонхүү аймгийн ИТХуралд хандан: -Зарим бүлгийн ариун цэврийн өрөөний тоног төхөөрөмж  хэрэглэгдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болсон. Цэцэрлэгийн хашааг өндөрлөх, анги бүлгийг дотоод сүлжээнд холбох, компьютер техник хэрэгслээр хангах, цэцэрлэгийн хашаанд байрладаг хуучин барилгын асуудлыг шийдвэрлэж, салбар бүлэг нээх, зэрэг асуудлаар санал тавив.
СӨББ-ын ажил амьдралтай газар дээр нь танилцсан явдалд багш нар, хамт олны зүгээс аймгийн ИТХ-ын даргад  талархал илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%