Khural.mn цахим сайтын сумдын админуудад зориулсан цахим сургалтын 2 дахь хэсгийн сургалт өнөөдөр аймгийн ИТХ-ын Шууд ардчилал, Иргэний оролцооны танхимд болж өндөрлөлөө. Сургалтын төгсгөлд аймгийн Улаан загалмайн хорооны дарга ажилтнууд сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт "Миний мэдэх Улаан Загалмай" сэдэвт сургалт зөвлөлгөөнийг явуулж байна. УЗ-н хорооны өнөөгийн байдал цаашдын үйл ажиллагаанд хэрэхэн хамрагдаж хамтран ажилллах чиглэлээр ярилцаж байгаагаас гадна "Стресс менежмент"-ийн талаар сургалт явуулсан байна. 
							
							
														
            
						
						 
																																																										
						 
							
														
														