Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гудамж төслийн хүрээнд энэ жил Увс аймагт 3,2 км автозам тавина

2014-10-15

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гудамж төсөл Увс, Архангай, Хэнтий аймагт хэрэгжиж байгаа бөгөөд манай аймагт нийтдээ 8,5 км авто зам тавигдахаас энэ жил 3,2 км зам тавьж 10-р сарын 20 гэхэд ашиглалтанд оруулахаар боллоо.

Үүнээс 2,1 км зам худалдааны гудамж, 640 метр нь шинэ дулааны станцын араар баригдаж байгаа шинэ зам, Цогцолбор 1-р сургуулийн арын уулзвараас Худалдааны гудамжны уулзвар хүртэлх 500 метр автозам тавих юм.

Гудамж төслийн хүрээнд Увс аймагт зам барилгын ажил ид өрнөж байгаа бөгөөд 15 метрийн өргөнтэй, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замтай стандартын зам тавигдаж цогц бүтээн байгуулалт хийгдэж байна.


П.Дариймаа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%