Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Усны чанар. арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. техникийн шаардлага” МNS 5582-2006 стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна.

2014-10-14

 “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480-2005  стандарт нь Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн  2005 оны 20 дугаар тогтоолоор батлагдсанаас хойш өнөөг хүртэл Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байна.
        Улсын хэмжээнд  1993-2003 оны үед  арьс шир боловсруулах үйлдвэрийн тоо 90 гаруй болж улсын бүртгэлд бүртгүүлсэн, иргэн, аж ахуйн нэгжүүд  дээрх чиглэлийн үйлдвэрийг дурын газар  байгуулж, өөрийн болон  болон гадны иргэний туршлага, зөвлөмжийн дагуу үйлдвэрлэл эрхэлж, тухайн  үйлдвэрт мөрдөх  ерөнхий шаардлагын стандартгүй, эрх зүйн орчин сул байсан үед  арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд тавигдах ерөнхий шаардлагыг MNS 5480:2005 стандартаар тогтоож, заавал мөрдүүлсэн, түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480-2005 стандартын хэрэгжилтийн түвшинг үнэлэх улсын үзлэгийг  2006, 2009, 2012 онуудад зохион байгуулж дүгнэсэн.
     Дээрх үзлэгийн дүнгээр  2006 онд улсын хэмжээнд 66 аж ахуйн нэгж арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд стандартын хэрэгжилтийн  дундаж түвшинг үнэлэхэд 53,6%, 2009 онд 44 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж, стандартын хэрэгжилтийн дундаж түвшин 66,0%, 2012 онд Нийслэл хотын хэмжээнд 33 аж ахуйн нэгж үйл ажиллагаа  явуулж, стандартын хэрэгжилтийн дундаж түвшин 82,2% дүгнэгдсэн байна.
Дээрх үзүүлэлтээс дүгнэхэд:
    Стандартыг заавал мөрдүүлэх шаардлага тавьсанаар стандартын шаардлага хангахгүй үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж тоо нь цөөрсөн, үйлдвэр аж ахуйн нэгжүүд стандартыг хэрэгжүүлэхийн төлөө техник, технологийн шинэчлэл хийх, мэргэжлийн боловсон хүчний удирдлага дор арьс шир боловсруулах үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хагас боловсруулсан арьс ширнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг баримтлан стандартын хэрэгжилтийн түвшин жил тутам ахисан байна.
     “Усны чанар. арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус.  техникийн шаардлага” МNS 5582-2006 стандарт нь Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн  2006 оны 02 дугаар тогтоолоор батлагдсанаас хойш өнөөг хүртэл Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байна.
    Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологи ажиллагааны үед ашигласан технологийн хаягдал усыг Урьдчилан цэвэрлэх байгууламжид дамжуулах үед дээрх стандартын шаардлагыг арьс шир боловсруулах үйлдвэрүүд жигд хангаж чадахгүй байгаа нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон.
    Дээрх дүгнэлтэд үндэслэн “Усны чанар. арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус.  техникийн шаардлага” МNS 5582-2006 стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна.

Лавлах утас: 455284, Санал авах хаяг: doogii@masm.gov.mn

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТЭС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%