Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах замаар гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан нөхцлийг таслан зосоох энэ чиглэлийн үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулахад оршино.
Хөвсгөл аймгийн ГХУСАЗЗ-ийн тэргүүнээр ИТХ-ын дарга Т.Болдбаатар, гишүүдээр Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр, Аймгийн Прокурорын газрын дарга Б.Ууганбаатар, Аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Батбаяр, Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмид, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн, Шүүхийн шинжилгээний албаны дарга С.Мөнхбаатар, Аймгийн Тагнуулын хэлтсийн дарга Х.Батмөнх, Хил хамгаалах 0257-р ангийн захирагч Б.Батбаяр, Аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайхан, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү, "Дэлгэрмөрөн АА" ТББ-ын тэргүүн А.Доржсүрэн, "Ирээдүй бидний гэрэл" ТББ-ын тэргүүн Б. Наранхүү, аймгийн ИТХ-ын "Нутгийн удирдлага хуулийн хэлтсийн" дарга Б.Билэгт-Отгон, ажлын албаны ажилтан Т.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.