Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Халуун сэтгэл” хөдөлгөөн өрнүүлж ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2014-10-06

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Олон Улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс ахмадуудаа баярлуулах, хүндэтгэх, ахмад үеэрээ бахархах, өсвөр үе залуучууд ахмад үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран 2 төрлийн арга хэмжээг ахмадуудын дунд зохион байгууллаа.
1.     Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх “Халуун сэтгэл” арга хэмжээг Дархан хүнс ХХК, Өгөөж чанар ХХК, Монгол-Алтан тос ХХК зэрэг үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд дэмжин хүлээн авч, тусламж дэмжлэг шаардлагатай 18 ахмад настанд гарын бэлэг хүнсний тусламж үзүүлж, оролцооны байгууллагын 45 гишүүд хүүхдүүд тэдэнд сэтгэлээсээ туслан үйлчлэж, ахмадын баярын мэндийг хүргэж, ахмад буурлуудаасаа сургааль сонсох  хөдөлгөөнийг өрнүүллээ.  
2.    Ахмад настнуудын чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх зорилгоор “Нийтийн бүжгийн тэмцээн”-ийг зохион байгуулж, Дархан сумын 18 багийн 130 гаруй ахмад настнууд оролцож, амжилттай оролцсон шилдэг хос 10 бүжигчдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд аймгийн Залуучууд театрын дуучин, хүүхдийн үлээвэр хөгжмийн “Содон аялгуу” хамтлаг оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%