Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Багш нар баярын хурлаа хийв

2014-10-03

    Дархан -Уул аймгийн багш нар 48 дэхь жилдээ баяраа тэмдэглэж, ололт амжилтаа дүгнэж байна. Аймгийн хэмжээнд 1600 гаруй багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагаас Ерөнхий боловсролын сургуульд 1000 багш, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 400 гаруй багш ажиллаж байна.

    Залуучууд теартын их танхимд болсон Олон улсын багш нарын баярын нэгдсэн хуралд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Баянмөнх, НХХ-ийн дарга Н.Төмөрпүрэв, БСГ-ын дарга Р.Батжаргал, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, тус сумын Засаг дарын орлогч Г.Батбаяр нар оролцож, багш нартаа ажлын өндөр амжилт хүслээ.

    Багшгүй хүн гэж байхгүй тул энэ өдөр нь эрдмийг эрхэмлэдэг, багшийн ач тусыг мэддэг хүн бүрийн өдөр юм гэдгийг баярын хурлын эхэнд аймгийн Удирдлагууд хэлсэн үгэндээ онцолж байлаа.

    Хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг шагнан урамшууллаа. Тодруулбал: Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор Ш.Ядамсүрэн энгэрээ мялаав. Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван багш, салбарын Тэргүүний ажилтан, Жуух бичиг болон аймаг сумын шагналаар нийт 70 гаруй багш  шагнууллаа.

     Мөн үеэр багш нарын хамтарсан урлагийн тоглолтыг сонирхуулав. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%