Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Дарханы намар" үзэсгэлэн нээлтээ хийв

2014-10-03

   Дархан нутгийн зураач урчуудын “Тэнгэр өөд” холбооны уран бүтээлчид намар цагийн үзэсгэлэнгийн нээлтээ хийв. Уг үзэсгэлэнг Дархан хотын ойн баярыг угтан толилуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга, ССАЖГ-ын дарга С.Банзрагч нар оролцож, зураач урчуудад уран бүтээлийн өндөр амжилт хүслээ. Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар тус үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
      “Дарханы намар" үзэсгэлэнд 18 уран бүтээлчийн нутгийн­хаа хөгжилд өнгө нэмэх шинэ санааг дэвшүүлж туурвисан 38 бүтээл дэлгэгдсэн байна. Түүнчлэн  Улаанбаатар хотын чөлөөт уран бүтээлч Р.Төгөлдөр “Морин хуурийн домог “ бүтээлээр тус үзэсгэлэнд оролцож байв.
     “Алтан намар” үзэсгэлэнд уран бичлэг хайчилбар хосолсон Каллиграф, 38 лан мөнгө орсон “Хэт хутга” зэрэг бүтээлээс гадна зотон тос, гуашь ашиглаж хийсэн сор бүтээлүүдийг дэлгэн тавьжээ.Үзэсгэлэн 2014.10.03-10.10 ныг хүртэл Залуучууд теартын хоёр давхарт үргэлжилнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%