Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албад Өмнөговь аймагт ажиллав

2014-09-24

    Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаныхан Өмнөговь аймагт 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд ажиллав. Харилцан туршлага судлах айлчлалд Дархан-Уул, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга болон ажлын албаныхан багтсан юм.
    Өнгөрсөн жил төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаныхан Дорноговь аймагт чуулж байсан бол энэ удаад Өмнөговь аймагт туршлага солилцох уулзалтаа зохион байгууллаа.

   Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулсан “Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны туршлага солилцох уулзалт”-ын эхэнд Өмнөговь аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа, тус аймгийн эдийн засаг, нийгмийн байдалтай танилцаж мэдээлэл сонссон юм.
     Улаанбаатар хотоос 560 км зайтай орших тус аймаг нь Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй, 15 сум, 58 багтай юм байна. Аймгийн эдийн засгийн нэг гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох байр эзэлдэг. Дэлхийн улаан номонд багтдаг 2 бөхт тэмээний өлгий нутаг бөгөөд мөн онд нийт 101,0 мянган тэмээн сүрэг тоолуулж тоогоороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэх байр эзэлж байгаа тухай аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун танилцууллаа.
     Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалтын үеэр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн төсөлд өгсөн саналын төслөө нэгтгэлээ. Зөвлөгөөнөөс гарсан саналыг Улаанбаатар хотноо энэ сарын 26-ны өдөр болох Монголын Нутгийн удирдлагын холбоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн нэгдсэн чуулганд танилцуулж, өргөн барихаар тогтов.
"Говь фестиваль"-д Төвийн бүсийн аймгууд брэнд бүтээгдэхүүнээрээ оролцов.



   Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны туршлага солилцох уулзалт” арга хэмжээний үеэр Өмнөговь аймагт "Говь фестиваль" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, Дархан-Уул аймаг “Дархан нэхий” ХК-ийн нэхий дээл, савхин дээл, хүрэм, нэхий гутал, Орхон жимс ногооны цэвэр зөгийн балаараа оролцсон юм. Сэлэнгэ аймгийнхан Шаамарын зөгийн балаараа оролцсон гээд аймгууд өөр өөрийн брэнд, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.


     Энэхүү арга хэмжээгээр иргэд шинэ ургацын төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, гар урлалын болон гэр ахуйн бүтээгдэхүүн худалдан авах боломжийг олгосон юм.
     “Говь фестиваль-2014” арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сум, Дундговь, Архангай, Төв, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн 45 ААН, 100 гаруй иргэн, 7 хоршоо, 10 үйлдвэр цех нийт 140 сая төгрөгийн бүтээгдэхүүнтэй оролцсон байна. Үзэсгэлэн худалдааны үеэр 85 сая төгрөгийн борлуулалт хийгджээ.
      Oрон нутгийн бизнес эрхлэгч иргэд, ААН, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой “Говь фестиваль” арга хэмжээ нь 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа аж.  
Өмнөговь аймгийн БОЭТөвийн үйл ажиллагаатай танилцав.

    Төвийн бүсийн аймгуудийн ИТХ-ын дарга, Ажлын албаныхан 2 хэсэгт хуваагдан тус аймгийн эрүүл мэндийн байгууллагад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан юм.
      Эмчилгээ оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч,  дурангийн мэс заслыг орон нутагтаа Бүсийн Оношилогоо Эмчилгээний Төвд хийж, зүрхний өнгөт ЭХО аппаратын оношлогоо, тархины судасны допплерографийн оношлогоо зэргийг практикт нэвтрүүлж, эмгэг, гажигийг  орон нутагтаа оношилсон байна. Теле медицин зайн оношлогоо нэвтэрсэн тухай тус аймгийн ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал танилцууллаа.
     Аймгийн ИТХурлаар Өрхийн ЭМТөвийг хөгжүүлэх аймгийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа ба эрүүл мэндийн салбарт хийгдсэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэдгээр хөрөнгө оруулалтууд болох тоноглогдсон түргэн тусламжийн машин, цахим эмнэлэг- угтах зөвлөх үйлчилгээний шинэчлэлтэй төвийн бүсийн аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнууд танилцлаа.

Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтуудтай танилцав
  
    Өмнөговь аймаг нь сүүлийн жилүүдэд байгалийн баялгаа түшиглэн хурдацтай хөгжиж байгаа бөгөөд уулзалтын хөтөлбөрт Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга, ажлын албаныханыг аймагтаа өрнөж буй бүтээн байгуулалттай танилцуулах арга хэмжээг түлхүү багтаасан байв.
    ИТХ-ын ажлын албаныхан Даланзадгадын шинэ суурьшлын бүстэй танилцлаа. 35-ын дэд станцаас шинэ суурьшлын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангахаар 10 квт-ын цахилгаан дамжуулах шугамын ажлыг орон нутгийн төсвийн 6,8 тэрбум хөрөнгөөр гүйцэтгэж байв. Энэ ажил 2014 оны 12 сард гүйцэтгэл нь дуусах юм байна.



    Мөн УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон Таван толгойн нүүрсний уурхайтай танилцсан юм.  “Таван толгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч бөгөөд 49 хувь нь хувь нийлүүлэгчдийн өмч юм байна.
Уг ордыг "Таван толгой" ХК 1966 оноос эхлэн одоог хүртэл олборлолт хийж байгаа ба тус уурхайгаас сүүлийн 4 жилд буюу 2003 онд 38.5 мян.тн, 2004 онд 64.2 мян.тн, 2005 онд 404.6 мян.тн, 2006 онд 787.1 мянган тн нүүрс олборлож борлуулсан байна. Үүний зэрэгцээ  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших  Оюу толгойн үйл ажиллагаатай танилцав. Оюу толгойн ордыг УИХ-аас мөн л стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон бөгөөд тус ордын нөөц нь 26 сая тн зэс, 1000 тонн алтны нөөцтэй аж.
Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаныхан Өмнөговь аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалттай танилцсаны зэрэгцээ Хутагт Данзанравжаагийн байгуулсан  энергийн төв болох Дэмчогийн хийд, 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг  Баян заг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяласан юм.
Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох дараагийн уулзалтыг Дархан-Уул, Дундговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%