Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Ромео жульетта хоёр" мюзикл хэлбэрээр Дарханы театрт анх удаа тавигдлаа

2018-12-12

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 2018 оны төлөвлөгөөт уран бүтээл дэлхийн сонгодог зохиолч "Уильям Шекспирийн" зохиолоос сэдэвлэсэн Францын нэрт хөгжмийн зохиолч "Жерар Пресгурвикийн" бичсэн “Ромео Джульетта хоёр” мюзикл Залуучууд театрын тайзнаа энэ сарын 11-ний өдрөөс эхлэн тоглогдож эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдаж дэлхийд түгсэн алдартай хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта хоёр” юм. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй бол энэ удаа орон нутгийн театруудаас анх удаагаа түүнчлэн мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүрснээрээ тун онцлогтой. Эмгэнэлт жүжгийг мюзиклээр тавина гэдэг бол хэн хүний эсвэл театр болгоны хийчих ажил биш гэдгийг Дарханы уран бүтээлчид харуулж чадлаа. Зураач гэдэг бол найруулагч хүний бодлыг дүрслэлд шилжүүлдэг хүн. Тайз засал, хувцас хэрэглэл болоод өнгө, дуу гээд бүхний нэг дор цогцлоож жүжгийн хэмнэлийг алдагдуулаагүй яг л үйлдэл бүртээ тусч чадсан нь гайхалтай байсан юм. Мөн бүжгийн үндсэн элементүүд эргэлдэх болон хүчтэй шилжилт ихтэй, циркийн үзүүлбэрүүдтэй байсан нь шинэлэг болж чадсан юм. Дуучид нь жүжиглэж, бүжигчид нь дуулж чаддагаараа аймгуудын театрт ажилласан уран бүтээлчид илүү боловсронгуй болдог гэдгийг найруулагч нээлтийн үеэр онцолж байлаа. 2 гэр бүлийн энэрэлгүй эцэс төгсгөлгүй өшөө хорслыг өгүүлж чадсан бас нэг зүйл нь бүжигчин Ариунжаргалын өс хонзонгийн холбоос байсан гэдгийг үзэгчид хэлж байсан юм. Ийнхүү Дархан хотын тайзнаа алдарт "Ромео жульетта хоёр мюзикл жүжиг 2018 оны 12 дугаар сарын 14-нийг дуустал залуучууд театрын их танхимд өдөр бүр 19 цагаас тоглогдох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%