Хурлаар дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох төслийг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.
ИТХ-ын хороодын Төлөөлөгч гишүүд мэдээлэлтэй танилцаад цаашид анхаарах зарим асуудлууд дээр санал зөвлөмж өгч, Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Дүүргийн газрын албанаас 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 4 бүлэг, 14 зүйл заалтын 84 төрлийн ажлыг хийж гүйцэтгэснээр биелэлт 92,5 хувь байна.