Аварга шалгаруулах цомын төлөөх тоглолт арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн хурлын танхимд үргэлжилэ, тэмцээнийг дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, Монголын мэтгэлцээний нийгэмлэгийн шүүгч С.Жаргалсайхан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэр бүл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг нар шүүж аваргыг шалгаруулав.
Шагналт байранд “Олонлог” дунд сургуулийн “Rampage” багийн Д.Бадмаараг, Ц.Бат-Оюун, А.Чинзориг Гутгаар байранд 23 дугаар дунд сургуулийн “Од” багийн Х.Цэнгүүн, М.Энхжин, Н.Азжаргал, дэд байранд 5 дугаар дунд сургуулийн “Аксион” багийн Х.Алтанбагана, М.Наранзаяа, Б.Ялгуун Тэргүүн байранд 17 дугаар дунд сургуулийн “Каллесто” багийн С.Отгон-Эрдэнэ, Т.Саранцацрал, М.Энхзул нар тус тус шалгарч, Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.