
Өдөрлөгийн арга хэмжээнд хорооны ИНХ-ын дарга С.Хишигбаатар, ДИТХ-ын ИООНХХ-ын нийтийн сонсгол, сургалт, хэлэлцүүлэг хариуцсан ажилтан Б.Солонго, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгөөр Иргэний танхимын ажилтан Г.Батболд "Монгол үндэсний хувцас" сэдвээр иргэдэд мэдээлэл өгч, Монгол үндэсний хувцасны үүсэл хөгжил, Монгол үндэсний хувцсаа дээдлэн хүндлэхийн утга учрыг тайлбарлан таниулах танин мэдэхүйн талаар сургалт зохион байгуулав. Мөн үеэр тус хорооны иргэн Г.Цагаан Монгол дээлний оёдол, эсгүүрийн аргачлал, технологийн талаар иргэдэд мэдээлэл өгөв.

