Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болж байна

2018-11-30

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2018.11.30 ны өдөр Аймгийн ИТХ-ын Иргэний танхимд хуралдаж байна.
Хуралд


1. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэлийн тухай

3. Аймгийн 2018 оны төсвийн өнөөгийн байдал, төсвийн тодотголын тухай

            4. Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийн тухай

            5. Аймгийн 2019 оны төсөвт орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах саналын тухай

6. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээний тухай

7.  Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифын тухай

   8. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох асуудлын тухай

             9. 2019 онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаарын тухай

            10. Мөсний баярын тов тогтоох тухай

            11.  Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай

            12. Ой тэмдэглэх тухай

      13. Газрын зориулалт өөрчлөх тухай

14. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах ажлын хэсэг байгуулах тухай

15. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлангийн тухай

16. “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

17. Орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

18. Баг шинээр байгуулах, татан буулгах тухай

            зэрэг 18 асуудлыг хэлэлцэж байна. Хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд эргэж мэдээлэх болно.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%