
ИТХ-ын Төлөөлөгчид Хороодын албан хаагчид, болон хэсгийн ахлагч нартай уулзаж , Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээг хэрхэн мөрдөн ажиллаж байгаа, тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа эсэх, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонсож Хурлын хорооны санал дүгнэлтэд тусгаж ажиллахаар боллоо.
Хурлын хорооны гишүүд хорооны үйл ажиллагаа, албан хаагчидтай уулзаж танилцаад цаашид төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллах, иргэддээ төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллах, иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.
ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО

