Арга хэмжээнд ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат, гишүүн, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийн үеэр ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат хурлын хорооны чиг үүргийн талаар товч танилцуулж, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол Чингэлтэй дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
“Монгол базальт” ХК, “Тэнгэрийн ойлго”ХХК, “Таван толгой түлш” ХХК-ны төлөөлөл өдөрлөгт оролцогч иргэдэд гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах, Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулсан байна.
