Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Увс аймаг 2020 онд 1 ИХ НАЯДЫН эдийн засагтай буюу өнөөдрийн байгаагаас 5 дахин өсөх боломжтой

2014-08-19


Монгол улсын Засгийн газраас хөдөө аймгуудын хөгжлийг хурдасгах судалгааны ажлаа төвөөс алслагдсан аймгуудын нэг болох Увс аймгаас эхэлсэн юм.

Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн хөгжлийн ерөнхий зураглал гаргахаар Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, Б.Ган-Очир нараар ахлуулсан тусгай баг өнгөрсөн 3-р сард манай аймагт ирж “Увс аймаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ?” гэсэн сэдвээрхэлэлцүүлэг өрнүүлэн ажилласан. Өнгөрсөн саруудад хийж эхэлсэн уг судалгааны багийнхан орон нутгийн хөгжлийн бодлогийг тодорхойлох ИХ НАЯД-УВС 2020 төсөл хөтөлбөр боловсруулан Увс аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Тус судалгааны үр дүнд Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ, ХАА-н чиглэлээр 2013 онд 205 тэрбум байгаа бол Их наяд 2020 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1 их наядын эдийн засагтай буюу өнөөдрийн байгаагаас 5 дахин өсөх бололцоотой гэж үзсэн байна. Үйлдвэрлэл 20 дахин өсөж, Хөдөө аж ахуйн нэмүү өртөг 4 дахин өсөх бол үйлчилгээ 4,3 дахин өсөх юм.

Их наяд-Увс 2020 төсөл нь 1.Мах тарья, 2.Санхүүч Увс, 3.Чацаргана, 4.Эрчим хүч, 5.Аялал жуулчлал гэх мэт төрлөөр хөгжих боломжтой хэмээн тус судалгаагаар гаргаж ирсэн байна.

1.    Мах тарья төсөл хэрэгжсэнээр Дотоодын зах зээлд үхэр, хонины мах нийлүүлнэ, Кувейт рүү жил бүр 5000 тн төлгөний мах нийлүүлнэ мөн ОХУ-д адууны махны хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх

2.    “Чацаргана Увсын брэнд” нэгдсэн зохион байгуулалтанд орсноор Увс аймаг 15,7 тэрбум төгрөгний орлого оруулна, аливаа асуудлыг хамтын хүчээр шийдэх суурь бэхжих, ажлын байр нэмэгдэж, тариаланчдын орлого өснө

3.    “Санхүүч Увс” хөтөлбөрийн “Бяцхан санхүүч” дэвтэр нь хүүхэд мөнгөний тооцоогоо бүртгэх дэвтэр юм. Мөнгө санхүүгийн талаар зөв мэдлэг олгох бяцхан зөвлөмжүүд орно. Мөн “Шинэ малчин” гарын авлага нь малчин мөнгө санхүүгээ бүртгэн хөтлөх, эдийн засгийн үр ашигтай мал маллах арга ухаанд хөтлөнө.

4.    Аялал жуулчлалыг хөгжүүлснээр Увс аймагт 12 тэрбум төгрөгийн орлого оруулах, соёл түүхийн талаар гадаад дотоодын жуулчдад таниулна, аялал жуулчлалын улиралд 100 гаруй ажлын байр бий болох, жуулчлалаар дамжуулан хүний хөгжил, соёлын түвшин дээшлэх” зэрэг олон давуу талтай.

5.    “Эрчим хүч” 60 мВт-н цахилгаан станц баригдсанаар ОХУ-д баруун 3 аймгийн төлж буй улсын төсвийн татаас 20 тэрбум төгрөгийг хэмнэнэ, уурхайд 100, станцад 150 шинэ ажлын байр бий болох” зэрэг олон давуу талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%