Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсэгт тоглоомын талбай байгуулжээ

2018-11-06

Хүүхдийн эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гүүд Нэйборс олон улсын ТББ-тай байгуулсан гэрээний дагуу “Мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг Дархан сумын 15 дугаар багт хэрэгжүүлж байна. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилан явагдах орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тус байгууллагаас багийн оршин суугчдын хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлыг судлан, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай дутагдалтай, хол зайтай байрладаг нь хүүхдийг тоглож наадахад хүндрэлтэй байгааг шийдвэрлэн Тоглоомын талбайг шинээр тус багийн 10 дугаар хэсэгт байгуулж өнөөдөр /2018.11.06/ хүлээлгэн өглөө. Энэхүү тоглоомын талбайг байгуулахад Гүүд нэйборс Монгол ОУТББ-ын төслийн 9,3 сая төгрөг, Дархан сумын ЗДТГ-ын 4,5 сая төгрөг гээд нийт 13,8 сая төгрөгийн өртөгтэйгөөр тус тоглоомын талбайг байгуулжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%