Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 16 дугаар хурал хуралдлаа

2018-11-02

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 16 дугаар хурал 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлагдсан дэд хөтөлбөрүүд “Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх”, “Англи хэлтэй-Өмнөговь”, “Оюуны хурд”, “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Багш хөгжил” хөтөлбөр, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эх хүүхдийн эрүүл мэнд” хөтөлбөрүүдийн явцын хэрэгжилттэй танилцлаа.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл шүд" хөтөлбөр, Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журмын хэрэгжилттэй тус тус танилцлаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай болон иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%