Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН АХМАД ЭМЧ, СУВИЛАГЧИД НЭГДЭН СУВИЛАХУЙН ТӨВ НЭЭЛЭЭ

2018-10-23

Насныхаа тэтгэвэртээ гарсан Дарханы ахмад эмч сувилагчид нэгдэн 2016 онд “Энэрэхүйн эзэд” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагыг байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн мэдэж сурсан бүхнээ залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ хамтдаа хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй хийсээр иржээ. Харин 2018 онд тус төрийн бус байгууллага аймгийнхаа Эрүүл мэндийн газарт хандан Сувилахуйн төв байгуулах саналыг хүргүүлсэн нь өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Асаргаа сувилгаа шаардлагатай өндөр настан төдийгүй гэртээ байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэхүү төв нь үйлчлэхийн зэрэгцээ Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 264/А/263 дугаар тушаалын дагуу төлбөртэй үйлчилгээг ч мөн үзүүлэх ажээ. Сувилахуйн төв эрүүл мэндийн 2 дугаар төвийн 4 давхарт байрлаж байгаа бөгөөд гэрээсээ гарах боломжгүй сувилахуйн үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай иргэд 94713103, 88713103 дугаараар холбогдон сувилахуйн үйлчилгээгээ авах боломжтой юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%