Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200 гаруй өрх хамрагдах юм. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Тус төв нь энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200-300 айл өрхийг дулаан,цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.