Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Малын хулгайн эсрэг зөвлөлгөөөн амжилттай зохион байгуулагдлаа.

2014-09-15

Хангайн бүсийн аймгууд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж мэдээлэл туршлагаа солилцдог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн жил Булган аймагт зохион байгуулагдсан зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа аймгууд тайлагнах зорилгоор амжилттай чууллаа. Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон зэрэг 6 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд нийт 80 гаруй хүн өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж туршлага солилцсон байна. Хангайн бүсийн эдгээр аймгууд нь малын тоогоороо улсад тэргүүлдэг аймгуудын хувьд малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажлыг хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах нь нэн чухал байгаа юм. Энэхүү зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийн дагуу аймгууд үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахнээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%