Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 300 гаруй албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Энэ удаа Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын 30 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлэв.
Тангараг өргөсөн албан хаагчиддаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.




