Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ” ДАРХАН ХОТЫН ОЙН ӨДӨР НЭЭГДЛЭЭ

2018-10-17

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдлэн бүх шатны төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна” хэмээн аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны Үндсэн зорилт болон Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт туссан. 
Энэ хүрээнд “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дархан зах дотор байгуулж, өнөөдөр буюу Дархан хотын ойн өдөр нээлээ. Ингэснээр иргэдэд чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай өөрөөр хэлбэл түгжрэлгүй төрийн үйлчилгээг үзүүлэх боломж нээгдэж байна. Нээлтэд оролцсон иргэд энэ ажилд талархаж байлаа.
Энд үйлчилгээний цар хүрээ өргөжиж Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагууд болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дархан өртөө, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ ХК, Дархан-Ус суваг ХК, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, арилжааны банкуудаар үйлчлүүлэх боломжийг нэг дор бүрдүүлжээ.
Мөн Е-баримт авах машин, тээврийн хэрэгслийн татвар болон торгуулийг төлөх боломжтой “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг суурилуулсан байна. Ингэснээр Хуучин Дарханы гэлтгүй хөдөө орон нутгийн иргэд Дархан захаар үйлчлүүлдэг учраас холоос ирсэн сумдын иргэдийн ажлыг хөнгөвчлөх давуу талтайг  аймгийн Засаг дарга С.Насанбат онцлов.
“Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахад “Шарын гол” ХК нь аймгийн ЗДТГ, Шарын гол сумын ЗДТГ-тай хамтарч ажиллах гэрээний дагуу болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүх тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг 50 сая төгрөгөөр санхүүжүүлсэн талаар тус сумын Засаг дарга Д.Амарсанаа мэдээлэв.
Цаашид  “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, цар хүрээг нь өргөжүүлэхэд аймаг, орон нутгийн зүгээс анхаарч, бодлого санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%