Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БҮРЭН СУМ “ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖЭЭ

2018-10-17

Эрүүл байхын үндэс нь гараа тогтмол, зөв угаах гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж, тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Энэ өдрийг тохиолдуулан Бүрэн сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагчид хамтран ЗДТГ-ын нийт албан хаагчдад “Эрүүл гар” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд сурагчдын өөрсдийн гараар хийсэн ханын сонин, гараа хэрхэн цэвэр байлгах тухай зөвлөмж, гар угаах, халдваргүйжүүлэхтэй холбоотой тараах материалыг танилцуулсан байна. “Эрүүл гар” сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гарын ариун цэврийн мэдлэгээ дээшлүүлж, гэр бүл, үр хүүхэд, эргэн тойрныхоо хүрээнд эрүүл гарны ач холбогдлын талаар биечлэн үлгэрлэх, мэдээлэл түгээх үүргийг хүлээсэн үр дүн бүхий сургалт болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%