Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан сумын 9 дүгээр багт шинээр 100 хүүхдийн хүчин чадалтай 26 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

2018-10-17

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2018 онд орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ болох цэцэрлэгийн барилга худалдан авах 900.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шуурхай зохион байгуулан ажиллаж хотынхоо ойн өдрийн өмнө ийнхүү тус цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэхүү цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 28,8*12 харьцаатай 2 давхар , 5 бүлэг, нэг дуу хөгжмийн заал бүхий 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, сургуулийн өмнөх боловсролын стандарт шаардлага хангасан цэцэрлэг юм. Өнөөдрийн байдлаар уг цэцэрлэг бүрэн хүчин чадлаараа хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн тавилга, эд хогшлыг иж бүрнээр олгосон бол Орон нутгаас 9.1 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, 8,8 сая төгрөгийн 100 хүүхдийн зөөлөн эдлэлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%