Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН ХОТЫНХОО ОЙН ӨДРИЙГ УГТАН УБТЗ-ЫН ДАРХАН ТАТАХ ХЭСЭГ “ГЭРЭЛТ ЗАМ-ГЭГЭЭН СУВАРГА” ЦОГЦОЛБОРТОО МОД ТАРЬЖЭЭ

2018-10-15

УБТЗ-ын Дархан Татах хэсгийн 70 жилийн ой угтсан 70 бүтээлч ажлын хүрээнд “Бодь суварга”-т толгойг “Гэрэлт зам-Гэгээн суварга” цогцолбор болгон хөгжүүлж Дарханчуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх Төмөр замын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой М62М-003 илчит тэрэгний хөшөөг байгуулах санаачилгыг Дархан депогийн 3 дугаар цувааны илчит тэрэгний машинч Ч.Мөнхбат гаргажээ. Тус санаачилгыг Дархан татах хэсгийн нийт хамт олон цаашлаад Төмөр замын удирдлагууд, Дархан-Уул аймгийн удирдлагууд дэмжин ажиллаж тус цогцолборыг бүтээн байгуулсан билээ. Өнөөдөр /2018.10.12/ хотынхоо ойн өдрийг угтан тус цогцолбортоо нэг ажилтан нэг мод тарих ажлыг зохион байгуулжээ. Дархан татах хэсэг нь нийт 545 ажилтантай бөгөөд 100 ширхэг шар хуайс, 445 ширхэг агч модыг тарьсан нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилтнуудынхаа санаа санаачилгыг дэмжсэн байгаль орчинд ээлтэй, эко орчин бүрдүүлсэн буянтай ажил болсон байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%