Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2018 ОНД ДАРХАН СУМЫН 4 ДҮГЭЭР БАГТ УЛС, АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН АЖЛУУД

2018-10-12

2018 онд Дархан сумын 4 дүгээр багт улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил хийгдсэн байна. Тухайлбал,

- 8, 9 дүгээр байрны урд талын авто машины замыг шинэчлэн засварласан нь олон жил яригдаж иргэдийг бухимдуулж байсан тул иргэдийн талархалыг хүлээсэн ажил боллоо.

- Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Ганболдын хөрөнгө оруулалтаар 4 дүгээр багийн 5, 6, 10, 14, 17 дугаар байруудад 12 ширхэг кодтой хаалга хийгдлээ.

- Төмөр замын вокзалын ард байрлах 11 дүгээр байрны урд хэсэгт авто машины зогсоол хийв.
- Хорооллын дундах авто замын нөхөөсний ажлууд хийгдэж 10, 11, 13, 17 дугаар байруудаа хамрууллаа.

- Иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, хорооллын дунд 2 ширхэг зөөврийн чингэлэгэн хогийн сав нэмж байрлуулсан байна. 
- Энэ жилээс эхлэн 18-35 насны залуучуудын дунд “ 3х3” сагсан бөмбөгийн тэмцээнийг Багийн Засаг даргын нэрэмжит болгон зохиосон бөгөөд цаашид уламжлал болгохоор төлөвлөжээ.

- Төмөр замын вокзалын дэргэд олон жил иргэд гар дээрээс наймаа хийсэн. Иймд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд энэ жил тус вокзалын дэргэд хүнсний павилон барьж, 11 сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр 60 хүний ажлын байр бий болно.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%