Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах алхмаа нэг шатаар ахиуллаа

2018-10-09

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бид өөрчлөгчид” нөлөөллийн арга хэмжээний хаалт өнөөдөр /2018.10.08/ Дархан-Уул аймагт боллоо. Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос санаачлан Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Финландын “Флоб” Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран улсын хэмжээнд буюу 5-н аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан уулзалт форумыг өнгөрсөн сарын 26-наас эхлүүлжээ. Баянхонгор аймгаас эхэлсэн энэхүү нөлөөллийн арга хэмжээ өнөөдөр /2018.10.08/ Дархан-Уул аймагт болсноор өндөрлөж байна. Тус нөлөөллийн арга хэмжээний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцох, хөдөлмөрлөх эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломжийг хэрхэн хангах талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төр, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад оршжээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4461 иргэн амьдардаг бөгөөд нийт хүн амын 4.2 хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр иргэдийн сурч боловсрох, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх олон ажлыг төрийн байгууллагууд хамтдаа хийж байна. Тухайлбал Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлыг зохион байгуулах өрөөг тохижуулах, аймгийн хэмжээнд 49-н газрын зорчих хэсгийн гарцыг шинээр хийсэн гээд нэлээдгүй ажлыг хийжээ. Хэдийгээр 25-аас дээш ажилтантай байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахыг хуульчилсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн идэвх оролцоог сайжруулж, дуу хоолойгоо нийгэмд хүргэхгүй л бол тэдний өмнөөс асуудлыг шийддэг байгууллага байхгүй гэдгийг зохион байгуулагчид онцлон сануулж байлаа. Нөлөөллийн арга хэмжээний төгсгөлд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, форумд оролцогчид хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд эерэг хандлагыг түгээхэд уриалж флаш моб бүжгийг “Дархан -50” цогцолборт хийсэн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%