Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул Аймаг 10-р сарын 6-нд 17:46 цагт · “ШАРЫН ГОЛ” ХК 1ТН НҮҮРСЭЭ 49500 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛЖ БАЙНА

2018-10-08

Дархан-Уул аймаг, Орхон аймгийг нүүрсээр хангадаг “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж жижиглэн буюу айл өрхүүдэд худалдаалах нүүрсний үнээ 40 орчим хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс мөрдөж байна.

Тодруулбал, урьд нь 1 тн нүүрсийг 88000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол “Шарын гол” ХК-ийн уурхайн аман дээрээс иргэд 1 тонн нүүрсийг НӨАТ-гүйгээр 49500 төгрөгөөр, НӨАТ-тайгаар 54500 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.

Сумдын дулааны станцууд 7 хоног бүрийн 1, 2 дахь өдрүүдэд “Шарын гол” ХК-ийн уурхайгаас нүүрсээ бэлтгэн авдаг тул иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд 3, 4, 5 дахь өдрүүдэд иргэдэд нүүрсээ борлуулах хуваарийг гаргасан байна. Энэхүү хуваарийн дагуу иргэд маань ажлаа зохицуулан өрхийнхөө нүүрсийг уурхайн аман дээрээс худалдан авах юм бол ченжийн гар дамжихгүй, хямдралтай үнээр аваад зогсохгүй газар дээр нь гологдол чулуу зэргийг ялгуулж, чанартай нүүрс авах боломжтой гэдгийг “Шарын гол” ХК-ийн Ерөнхий инженер Ж.Эрдэнэбат хэлж байна.

Энэ жил Шарын голын уурхай 1 сая тн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 110 гаруй хувьтай байна. Манай аймгийн тухайд гэр хорооллын нийт айл өрхийн жилийн нүүрсний хэрэглээ 10 мянган тн орчим байдаг байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%