Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлж байна

2018-10-01

Монгол улс, Дархан хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын болон Монголын ахмадын баярын халуун мэндчилгээг аймгийн ИТХурал түүний Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2018 оныг Дарханчууд Ахмадыг дэмжих жил болгон зарлаж 39-н ажлыг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ажээ. Үүнд: Дархан сумын хэмжээнд “Ахмадын манлайлал” бүтээлч аяныг зохион байгуулах, Ерөнхий боловсролын 3 сургуулийн 200 сурагчдад ахмад багшийн зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулах, Ахмадын зөвлөн туслах үйлчилгээг сургалт мэдээлэл гэрийн асаргаа сувилгааны чиглэлээр явуулах, Бурхантын хөндийн буурлууд” телевизийн нэвтрүүлэгт 300 ахмадыг оролцуулах, Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн дагуу ААНБ-уудад “Ахмадын сан” үүсгэн ажиллуулах, Хуучин Дарханд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” шинээр байгуулан тус төвийг хариуцан ажиллах менежер, өргөдөл, гомдол хариуцсан ажилтныг ахмадуудаасаа томилон хамтарч ажиллах, Баг бүр хуримтлалын бүлгүүдийг сэргээн идэвхжүүлж, иргэн өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөдөг зуршлыг бий болгоход ахмадуудын дэмжлэгийг авч хамтран ажиллах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудыг Төрийн дээд одон, медаль, шагналд уламжилж, дэмжин ажиллах, Орхон сумын Ахмадын хорооноос санаачлан олон үндэстэн ястнуудын язгуур урлагийг хүүхэд залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дэмжин санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, аймгийн ахмадын хороонд том оврын автобус худалдан авах, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, сум, багийн ахмадуудын мэдээллийн санг шинэчлэх, ахмадуудад төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын үйлчилгээг нэвтрүүлэх, 65 ба түүнээс дээш настай ахмадуудад иргэний үнэмлэхийн үнийн хөнгөлөлт үзүүлэн, гадаад паспортаа гээсэн бол торгуулиас чөлөөлөх, Зулзагын голд байрладаг ахмадын “Гүнд” амралтыг их засварт оруулах зэрэг нийт 39-н ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Цаашид ч мөн ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас анхааран,  төлөвлөгөө гарган ажиллаж байна. 
Олон Улсын  болон Монголын ахмадын баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн нийт ахмадууддаа ажил амьдралын арвин их мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлж, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%