Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ

2018-09-17

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр Хуралдаан өнөөдөр /2018.09.17/ 84,4 хувийн ирцтэй эхлэв.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Д.Хүрэлчимэг, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Н.Батсайхан, Н.Чимиддорж, Н.О.Энхзаяа  нар  сонгогдон ажиллалаа. 
Хуралдаанаар “2018 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай”, “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах журам батлах тухай”, “Хураамжийн хэмжээ тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар Хуралдаанаас хойш Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол түүний хэрэгжилт болон дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн зарим ажлуудын талаарх товч мэдээллийг Төлөөлөгчдөд танилцуулав.
Аймгийн 2018 оны орон нутгийн төсөвт хийх тодотголын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат илтгэж,  аймгийн Аудитын газраас 2018 оны орон нутгийн төсөвт хийх тодотголын төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны 2018 оны орон нутгийн төсөвт хийх тодотголын төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны дарга  Б.Жавхлан нар  тус тус танилцуулсан юм. 
  Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн  “Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолоор 2018 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийж, цалингийн нэмэгдлийг тооцож шийдвэрлэхийг төсвийн ерөнхийлөгчдөд даалгасан. 
Мөн цалингийн өсөлтийн нэмж шаардагдах эх үүсвэрийг тухайн байгууллагын үндсэн цалин болон НДШ-ыг нэмэгдүүлэх замаар батлагдсан төсөвт шилжүүлж зарцуулахыг  БСШУСЯам, Сангийн яамнаас чиглэл болгосон байна.   
Үүний хүрээнд 2018 оны төсөвт зохицуулалт хийх, хүлээгдэж буй гүйцэтгэлээр сумдын төсөв хооронд, хөрөнгө оруулалтын хэмнэлтийг шинэ хөрөнгө оруулалтад шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дэх удаагийн хуралдаанаар2018 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцүүлсэн болно. 
Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар аймгийн 2018 оны зохицуулалт хийх төсвийн орлогыг 27,046,3 сая төгрөг, зарлагыг 27,929,1 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 458.9 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 959,5 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 2,301,3 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 1,304.9 сая төгрөг, Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 34,181.7 сая төгрөгөөр тус тус баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%