Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүллээ

2018-09-11

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны  өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 22 дахь жилдээ улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрөөс хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулан хийж хэвшээд байна.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.

Манай улсын түүхэнд бараанаар тэмдэглэгдэн үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт 1922-1990 оны хооронд явагдсан бөгөөд ТЕГ-ын бүрэн бус мэдээгээр энэ хугацаанд 36 мянга орчим хүн хэлмэгдсэн байна.

        Мөн 1939 оноос өнөөг хүртэл хүртэл нийт 31.604  хүнийг цагаатгасан ба эдгээр  иргэдийн 20.637 нь буудан алах, 8.032 нь хорих ялаар шийтгүүлжээ.

        2018 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газраас улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Уг хуулиар хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгож, цагаатгах ажлыг 2020.12.31 хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.

Дашрамд дурдахад, уг хууль мөрдөгдөж эхэлсэн 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн 18.178 иргэнд 16.4 тэрбум төгрөгийн нөхөн олговор, амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгожээ.


 Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс тус аймгаас нөхөн олговор авсан хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нарыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр  хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн хуулийн шинэчлэлтийн талаар болон салбар комиссоос хийж буй ажлыг танилцууллаа.

Мөн Хараагийн Дарь Эхийн гэцэгдаржаалин хийдэд буяны ерөөл хурж, 108 зул өргөлөө.


 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%