Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Их-Уул сумын төвд галзуурсан үнэг орж иржээ.

2018-09-07

   Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд үнэг орж ирж нохойтой ноцолдож байхад нь буудаж, дээж авч шинжилгээнд явуулахад галзуурсан үнэг болох нь тогтоогджээ. Галзуурсан үнэг болон түүнтэй  ноцолдож байсан нохойнуудыг  устгаж ариутгал хийсэн байна.
  Галзуу үнэг сумын төвд орж ирсэн нь тогтоогдсон учраас Их-Уул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа гэнэ. Мөн тус сумын хэмжээнд золбин нохой устгалын ажлыг зохион байгуулж байна. “2018 он гарснаас хойш Их-Уул сумын хэмжээнд мал, амьтны галзуугийн гурван тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тус сум нь галзуу өвчний голомттой хавар, намрын улиралд идэвхждэг учраас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг ард иргэддээ хүргэн ажиллаж байна” гэдгийг Их-Уул сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Очгэрэл хэлж байлаа.
Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%