Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МСҮТ Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ.

2018-09-07

   Хөвсгөл аймагт 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 21 мэргэжлээр элсэлт авч байна. Энэ жилийн хувьд хүлэмжийн аж ахуйн фермер, сийлбэрчин, малын асаргаа, барилгын бетон арматурчин гэсэн мэргэжлээр шинэ анги нээжээ.
    Тус сургууль “Азийн хөгжлийн банкны 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хүнсний ногоо хүлэмжийн аж ахуй фермерийн сургалтын бааз тоног төхөөрөмжийг шинэчлэх хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Өвөл, зуны хүлэмжийг байгуулж чацаргана болон бусад төрлийн хүнсний ногоог тариалснаар суралцагчдад хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн боловсрол эзэмших ажлыг орон нутагтаа эхлүүлж байна” гэдгийг МСҮТ-ийн захирал Н.Баатар-Очир хэлж байлаа. Мөн малаа эрүүл байлгах, арчлах, тордох, бэлчээрийн мал аж ахуйгаас фермерийн аж ахуйд шилжүүлэх зорилготойгоор малын асаргаа гэсэн шинэ ангийг нээжээ.
   1973 оноос өнөөдрийг хүртэл 11000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төгсгөсөн  тус сургуулийг жилд 500 орчим хүүхдүүд суралцан төгсч байгаа ажээ.
Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%