Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд анхааруулга самбарыг байршууллаа.

2018-09-03

   Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Хөвсгөл Монре даатгал, Гурван-Эрдэнэ жуулчны баазтай хамтран зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд жолооч зорчигч нарт урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч 6 ширхэг самбарыг хийж байршуулжээ.
    “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2018” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул, Хатгал тосгоны чиглэлд жолооч зорчигч нарт анхааруулга мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч байршуулснаар зам тээврийн осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажээ. “Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноор зам тээврийн осол эрс нэмэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байна” гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч А.Эрдэнэзул мэдээлж байлаа.
 Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%