Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АМИНААС ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА, ЭД ХӨРӨНГӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ

2018-08-31

Сургууль, цэцэрлэг, ажил үйлчилгээ эхэлж хот хооронд болон орон нутаг чиглэлд хөл хөдөлгөөн ихсэж зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Орон нутгийн зам - Хөдөлгөөний соёл”, “Оюутан тээвэр-2” арга хэмжээг Автотээврийн төв Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд Цайдмын хөндий, Буурал Хангай постод 24 цагаар зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилготой хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хууль бусаар зорчигч тээвэрлэж буй хулгайн тээврийн хэрэгслийг өөгшүүлэгч нь иргэд өөрсдөө бөгөөд амар хялбарыг харж амь насаа зөвшөөрөлгүй нэгэнд даатгаж байгаа нь хамарсалтай юм. Хууль бус тээврийн хэрэгслээс татгалзаж Баталгаат тээврийн хэрэгслээр үйлчлүүлцгээе Иргэдээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%