Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумдын төрийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд мотоцикль гардуулж өглөө.

2018-08-29

   Аймгийн ИТХ-аас баталсан Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг анхан шатанд шуурхай хүргэх зорилтын хүрээнд сумдын багийн дарга, хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангиудыг үе шаттайгаар унаажуулах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах ажлыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 130 гаруй мотоциклийг гардуулж өгөөд байна. 

    2017 онд давхардсан тоогоор 14 сумын 25 багийн дарга, 11 сумын 34 багийн эмч, 2 сумын цагдаа , 1 байгаль орчны улсын байцаагч, Рашаант, Хатгал тосгоны ажлын албанд тус бүр 1, нийт 64 мотоциклыг хүлээлгэн өгсөн.

    Энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлаас 17 сумын 39 багийн Засаг дарга нарт 72.8 сая төгрөгийн, 15 сумын 17 байгаль хамгаалагч, 8 сумын цагдаа, 4 сумын сум дундын ойн ангиудад 55.1 сая төгрөгийн мотоцикл нийт 127.9 сая төгрөгийн 68 мотоциклийг хүлээлгэн өгч төрийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг бий болголоо.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%