Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн багш нарын бага хурал боллоо.

2018-08-29

   2018 оны 08 сарын 27-нд Аймгийн багш нарын бага хурлыг АЗДТГ-ын Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү бага хуралд ЕБС-ийн захирал, менежер, Нийгмийн ажилтан, бага ангийн багш нарын төлөөлөл, НТБ-ын багш нар, Монгол улсын гавьяат багш нар, СӨБ-ын эрхлэгч, аргазүйч, залуу багш нар нийт 350 гаруй багш нар оролцлоо.Аймгийн багш нарын бага хуралд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нийт багш нартаа мэндчилгээ илгээж ил захидал хүргүүлж, Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нийт багш нартаа мэндчилгээ илгээж, Бага хуралд Аймгийн Засаг дарга Л.Ганболд оролцож нийт багш нартаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллаж үр дүнд хүрч ажиллахыг нийт багш нартаа уриаллаа.
   Аймгийн багш нарын бага хуралд БСУГ-с 2018 онд хийсэн онцлог ажлаа танилцуулж, хичээлийн жилийн зорилго, зорилтууд, нэрлэсэн жилээ зарлаж бага хурлын төлөөлөгч нараар батлууллаа. Хурлын үеэр Улсын олимпиадад амжилт гаргасан багш нар, ЭЕШ-нд амжилт гаргаж хэмжээст оноогоо улсын дундажаас ахиулсан багш нарыг Аймгийн ИТХ, БСУГ, Аймгийн Засаг даргийн зүгээс шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%