ХБНГУ ын Бранденбург муж улсын Барут/Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner Straße” буюу “Мөрөнгийн” гудамж байгуулагдана.
 Барут/Марк хот нь Хөвсгөл аймгийн
 нийслэл Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй 
хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд түнш хотынхоо нэрэмжит гудамж нээх ёслолыг 
2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах аж. 
Барут Марк хот нь хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг өмнө нь нийлүүлж байсан билээ. 

