Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ДАРХАНД АЖИЛЛАВ

2018-08-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон. Тус уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж хамтын ажиллагааны санамж бичгийг дээрх аймгуудтай байгуулсан юм. Энэхүү санамж бичгийн хэрэгжилттэй танилцахаар өнөөдөр /2018.08.20/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд холбогдох албаны төлөөллүүдийн хамт манай аймагт ажиллалаа. Тэд энэ онд ашиглалтад орсон Малын удмын сангийн үндэсний цогцолбор, Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн 1969 онд байгуулагдсан ХААИС-ын харьяа Агро экологи бизнесийн сургуультай танилцлаа. Найрамдлаар овоглосон Дархан хотод дээрх сургуулийг түшиглэн Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнг ашиглан багш судлаачид, оюутны эрдэм шинжилгээний ажлыг явуулах, дадлагажуулах улмаар шилжүүлэн төвлөрүүлэх боломж байгааг хамтдаа ярилцаж холбогдох яаманд уламжлахаар боллоо. Төвийн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд аймгуудын тамгын газрын ажилтан албан хаагчдын үүрэг их учраас ажлын хэсэг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчидтай уулзалт хийсэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Манай аймгийн тухайд Арьс ширний үйлдвэрүүдийг төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нэмэгдэх, Эрдэм шинжилгээний зарим байгууллагуудыг Дарханд шилжүүлэн төвлөрүүлэх, “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас тусгайлан бодлогоор дэмжиж эрчимжүүлснээр төвлөрлийг сааруулах давуу талууд байгааг онцолсон юм. "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс"-д манай аймаг нэгдсэнээр Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг задлахад ихээхэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн аймгийнхаа хөгжлийг түргэтгэх давуу талтай юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%