Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хатгал тосгонд “Гүний усны сургалтын төв”-тэй боллоо.

2018-08-20

   Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурын дэргэд Онцгой байдлын газрын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилготой “Гүний усны сургалтын төв”-ийг Онцгой байдлын ерөнхий газраас байгуулж нээлтийг нь хийв.
    “Гүний усны сургалтын төв” нь Хөвсгөл нуурын ай сав бүхий цогцолборт газрыг түшиглэн байгуулагдаж,  нэг ээлжиндээ 40 хүн хүлээж авах дүнзэн байшин, 20-25 хүний гэр, 40-60 хүний ресторан, 15-20 авто машины зогсоол, нуурын эрэг дэх усан онгоцны зогсоол, спорт талбайтай юм. Сургалтын төвд жилд 200 мэргэжлийн усчин аврагч, 500-1000 иргэнд зориулсан анхан шатны сургалт зохион байгуулах зорилт тавин ажиллаж байгааг нээлтийн үеэр онцолж байв. Тус төв нь Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар байгуулагдсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон даргын зөвлөлийн гишүүд, Булган, Завхан, Орхон, Хөвсгөл, Дархан, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга нар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%