Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн албан хаагчид англи хэлний вакумжуулсан сургалтад хамрагдав.

2018-08-20

    Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гадаад хэлний мэргэжлийн багш нараар дамжуулан төрийн албан хаагчдын гадаад хэлний боловсролын түвшинг ахиулах, хэрэглээний чадварыг сайжруулах зорилтын хүрээнд англи хэлний вакумжуулсан сургалтыг Хатгал тосгонд зохион байгуулав.
     Сургалтанд 15 байгууллагын 32 албан хаагч хамрагдаж ярих, сонсох, бичих, үг цээжлэх гэсэн үндсэн агуулгаар 10 хоног  суралцжээ. Танхимын хичээл өдөрт 6 цаг хичээлийн дараа чөлөөт хөтөлбөр 2-3 цаг  явагдсан бөгөөд хичээлийг Авьяас сургуулийн багш Энх тайвны корпусын ажилтан Andrea Lott, Бүрэнтогтох сумын сургуулийн багш Jenna Alvarado, Хатгал тосгоны Англи хэлний багш Сэрдамба, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Отгонбаяр нар хамтран явуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд цаашид Мөрөн сумын  гадаад хэлний багш нарыг “Багшийн хөгжлийг дэмжих цаг”-аар хөгжүүлэх, сумдын багш нарт цахим хэлбэрээр тухай бүрт нь хүргэж ажиллах, гадаад хэлний олимпиадыг багш, сурагчдын дунд зохион байгуулах, сургуулиудад гадаад хэлний дугуйлан хичээллүүлэх, англи хэлний иж бүрэн кабинеттай болох, гадаад хэлний ТВ хичээлийг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. Дэлхийн Хөвсгөл хөтөлбөрийг гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх, боловсролын салбарын ажиллагсад, суралцагчдын гадаад хэлний боловсролын чадварыг ахиулах, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний ажилтнуудын гадаад хэлний хэрэглээний чадварыг сайжруулах, иргэдийн гадаад хэлний боловсролын түвшинг дээшлүүлж, хэрэглээний чадварыг сайжруулах зорилгоор хэрэгүүлж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%