Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, холбогдох хэлтэс албад, сургуулиудын удирдах албан тушаалтан, зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй иргэд оролцлоо.
Хэлэлцүүлгийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдаж, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийг танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан Журмын төсөл дээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн нийслэлийн ИТХ-д уламжлахаар боллоо.
Энэхүү журам нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлэх, мөн хяналт тавих замаар худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан хамтран ажиллах зорилготой юм.