Өмнөговь аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олон баруун
бүсийн Баянхонгор,
Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн
ажлын албаны ажилтнуудтай уулзаж
ажлын туршлага солилцох,
байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх аялалын арга хэмжээг зохион
байгууллаа.
Энэхүү туршлага солилцох
уулзалт, аялалаар баруун бүсийн аймгуудтай хамтран ажиллах ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх,
ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн
ажлын албанаас хийж гүйцэтгэж байгаа ажил, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан бодлого
хөтөлбөр түүний хэрэгжилтийн талаар танилцуулж, баруун аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл
ажиллагааны
онцлогтой танилцаж,
харилцан туршлага солилцлоо.
Тус
туршлага судлах уулзалт, аялалын үеэр Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан,
Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц, талын хүрхрээ, Сутай хайрхан
уул, Ховд аймгийн Хойд сэнхэрийн агуй, Хар ус нуур, Баян-Өлгий аймгийн Алтай
таван богд уул, Увс аймгийн Увс нуур, Хяргас нуур, Хэцүү хад, Завхан аймгийн
Отгонтэнгэр хайрхан уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, бүтээн
байгуулалтуудыг үзэж, байгалийн сайхантай танилцлаа.
Өмнөговь
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт
олныг халуун дотноор хүлээн авч, үйл ажиллагааныхаа туршлагыг харилцан
солилцож, аймаг орон нутгаа танилцуулж, аймгийнхаа үзэсгэлэнт газруудыг үзүүлж
хамтран ажилласан баруун бүсийн аймгуудынхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга, Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олонд талархсанаа илэрхийлж, цаашдынх нь
ажил үйлсэд нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал