Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аян зарлалаа.

2018-07-25

Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамлын их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаах зайлуулах  Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аяныг хоёр дахь жилдээ зарлалаа.

Аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжнаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Өнгөрсөн жил зарласан тус аянд Мөрөн сумын зарим иргэд шарилжийг бөөгнүүлэн хатааж малчдад өгсөн нь өвлийг өнтэй давахад тус болсон ажээ.
                                                                                                                                                                                 Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%