Өнөөдөр буюу 2018.07.09-ны өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан боллоо. Хуралд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 35 төлөөлөгч хүрэлцэн ирж Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай болон Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Аймгийн сонгуулийн хорооноос Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 17-р тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа. 17-р тойргийн нөхөн сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал буюу 55.6%-ийн саналыг авсан Дамдинрагчаагийн Түмэнбаярыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тул төлөөлөгчийн тэмдэг, үнэмлэхийг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардууллаа.
Мөн МУ-ын Үндсэн хуулийн цэцээс МУ-ын ерөнхий сайдын Хөвсгөл аймгийн засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотойгоор Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
МАН-ын бүлгийн зүгээс Аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн бол Ардчилсан намын бүлгээс бүлгийн ахлагч Г.Мөнгөнхуягийг нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигч Л.Мөнгөнхуяг нэрээ татсанаар холбогдох журмын дагуу илээр санал хураалт явуулж аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн шийдвэрийг гаргалаа.