
Тус ажлын хүрээнд: Хот тохижилт, дэд бүтцийн чиглэлээр 16, 17, хороодын тоглоомын талбай, Чингэлтэй хайлаастыг холбосон булгийн тохижилтын ажил, 13, 14,15 дугаар хороодын овооны тохижилт болон 7, 10 дугаар хороодын авто зам ын ажлууд, 12, 14, 16 дугаар хороодод барьсан зөөврийн болон гүний худаг барих ажлуудтай тус тус танилцлаа.
Иргэд, хүүхэд, залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын хүрээнд: 19 дүгээр хорооны Ахмадын хөгжлийн төв ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд 14 дүгээр хороонд баригдах заалны суурийн ажил хийгдэж, энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

Чингэлтэйн боловсрол хөтөлбөрийн хүрээнд: 126 дугаар цэцэрлэгийн нэмэлт бүлэг, 72 дугаар сургуулийн урлаг заалны засвар, юниматын кабинет тохижуулах ажлуудтай тус тус танилцаж цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал болон багш нартай уулзаж санал солилцсон юм. 72 дугаар сургуульд юнимат танхимаар дунд болон ахлах ангийн эрэгтэй сурагчдад сонирхлынх нь дагуу дугуйлан хичээллэдэг юм байна. Мөн энэ онд Морин хуурын дугуйлан нэмж хичээллүүлэхээр болж, сургуулийн орчмын авто зам дагуу 236 метр замын хайс, хашлага хийж хүүхдүүдийн замын хөдөлгөөнд илүү аюулгүй оролцох орчин бүрдүүлэн ажиллахаар зорьж байна.


