Өмнөговь аймгийн Говь гурван сайхан
уулын Зүүн сайхан ууланд орших төрийн тахилгат "Их тахилгат хайрхан"-ы
тэнгэрийг тайх ёслол 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны
153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Говь гурван сайхан Уулын Зүүн сайхан ууланд орших Их тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгож, Төрийн
тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг 5 жилд үйлдэж байхаар тогтоосон.
Манай аймаг
2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа
үйлдэж байсан бол энэ жил 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу зуны дунд сарын билгийн тооллын 9-ний
билэгт сайн өдөр Их
тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 2
дахь удаагаа зохион байгуулж гэж байна.
Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтулгай.
Хурай хурай хурай
Хурай хурай хурай
Хурай хурай хурай