Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ-2018” ГҮЙЛТИЙН БАГ ӨНӨӨДӨР УЛААНГОМД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

2018-06-20

      Үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэхийг зорьж БСШУСЯ, ОБЕГ, Шри Чинмойн Төв болон маршрутын дагуух аймаг, орон нутгийн захиргаад хамтран “Эвийн Өргөө Энхийн гүйлт-2018”-ыг эх орондоо зохион байгуулж байна. 

       2018 онд Эний Гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут нь Непаль улсын Покара хотоос 2-р сард эхэлж, ОХУ-ын Томс хотноо 7-р сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрээр 20 мянга гаруй км замыг туулна.
    Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор 5-р сарын 31-нд хүлээн авсан. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор 6 сарын 22-нд ОХУ-ын талд шилжинэ.
        Энхий гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.
        Монгол улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна. Дээрх хугацаанд Энхий гүйлт нь монгол орны 22 аймгийн нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй мянган км замыг туулж олон мянган ард иргэд бамбарыг буухиалан гүйж, даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%